Ноён солиот Ноён солиот нь 2002 онд гарсан Монголын адал явдалт уран сайхны кино бөгөөд найруулагчаар Осорын Бат-Өлзий ажиллаж гол дүрд Дашнямын Бямбацогт тогложээ. Zaya-Sh студийн тус бүтээлийн зураг авалт Улаанбаатар хотод авагдсан. Жүжигчин Д.Бямбацогт хөрөнгийн биржийн №1 брокер Цогийн дүрд тоглосон бөгөөд тансаг амьдралтай чинээлэг нэгэн буюу. 5 жил хамт амьдрасан Цогийн эхнэр Наран (Д.Ганцэцэг) түүний эд хөрөнгөнд шунаж жолооч Баярын (С.Болд-Эрдэнэ)хамтаар арга сүв зохионо. Гражын манаач (С.Дамдин), цагдаа (Д.Баттөмөр) зэрэг хүмүүсийн амыг мөнгөөр таглан худал мэдүүлэг гарган Цогийг сэтгэл мэдрэлийн өвчтөн болгож гүтгэнэ. Цог сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс оргох бөгөөд замдаа үсчин бүсгүй Туяатай танилцаж(Б.Ариунсанаа)элдэв паянтай учирсаар эцэст нь хөрөнгийг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан Баяртай тааралдана. Баяр Цогийг алах гэж оролдон өөрөө хадан цохионоос унаж амиа алдсанаар Цог нэр төр, өв хөрөнгөө сэргээлгэн авч кино төгсдөг.
Hide player controls
Hide resume playing