ая: Г.Чулуунбат, үг: Х.Тэргэл “Ирэх л гэж“ Яагаад ч надад ирэхгүй гэж санасан дурлал минь Яргуй ургах цагаар намайг зориод ирлээ Нялх ногооны үнэр шиг аядуу зөөлөн чамайгаа Насан туршийнх минь байгаасай гэж ямар их хүснэ вэ би Сэвхтэй саран шиг өдрүүд ар араасаа цувравч Цээжинд минь хоногших чамайг мартаж чадахгүй нь Зүрхэнд чинь би бүтнээрээ урсаж шингэснээ мэдрэвч Зүдүү ядуу орчлонд тогоруу шиг дэрхийгээд нисэн одов оо Ялгуун сарны доор ганцхан чамайгаа хайрлах гэж Ялдам үгэнд чинь уусаж би чинийх болов уу даа Янаг хайрын сэтгэл ийм сайхан гэдгийг Яагаад өмнө нь та хэлсэнгүй вэ дээ бурхан минь Хавар эртийн бороонд хамтдаа зөндөө алхмаар Хачин сайхан амьдралыг зөвхөн чамтай л туулмаар Эгэл цээжийг чинь тэвэрч эрхэлж зөндөө баймаар Эдлэх ёстой насаа чамтай х
Hide player controls
Hide resume playing