Уулын таг, усны тунгалгийг даган хэдэн мянганы тэртээгээс идээшин бэлчээрлэж ирсэн Монгол орны унаган мал сарлагийг адгуулан маллаж, ашиг шимийг нь хүртэн амьдардаг зон олны тухай “НАРНЫ САДАН” туульсын уран сайхны кино бүтээсэн билээ. Энэхүү киноны дуу уран бүтээлийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав, Яруу найрагч Ж.Мөнхбат нар бүтээн Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа үзэгчдийн сонор оюуныг мялаан та бүхэндээ хүргэж байна. Таалан болгооно уу.
Hide player controls
Hide resume playing