1. Хүрэн талын хөндийгөө эвхэн эвхэн туулахад Хүмүүн заяаг тэгшилсэн аав минь санагдана аа Хүрээд очиход минь хүүгээ угтах шиг Аавын нөмөртэй алтан нутаг минь ээ 2. Идэрийн голын хөвөөгөө эмжин эмжин өгслөө Энэхэн биеийг минь төрүүлсэн ээж минь бодогдоно оо Эргээд ирэхэд минь хүүгээ тосох шиг Ээжийн энгэртэй элгэн нутаг минь ээ Дахилт: Аялан дуулахдаа дэнслээд байна аа Аав л ээжийн минь Тэлмэн нутаг минь ээ 3. Буга-Өндөр уулаа яаран яаран зорилоо Буурь сахисан хормойд нь ээнэгшин өнжинө өө Бүстийн нуур минь хүүгээ хүлээх шиг Булгилах зүрхний титэм нутаг минь ээ 4. Оюу номин Тэлмэндээ огшин эгшин буулаа Ороо цэнхэр зэрэглээнд нь зүүд минь ижилсэнэ ээ Ойрхон ганганах дуу нь хүүгээ дуудах шиг Оломгүй сэтгэлийн эзэн нутаг минь ээ 5. Ангиртын элсэн манханд нь ахин ахисаар ирлээ Анир чагнан суухад минь бодол хөвөрнө өө Аясын салхи нь хүүгээ илэх шиг Атар хээрийн минь уудам нутаг минь ээ Дахилт: Аялан дуулахдаа дэнслээд байна аа Аав л ээжийн минь Тэлмэн нутаг минь ээ Оригинал:
Hide player controls
Hide resume playing