Шүлэг: н.Адъяа Хөгжим: Д.Бэхбат /МУУГЗ/ Дуучин: Энхбаатарын Оюун-Эрдэнэ ИНГЭН ТЭМЭЭНИЙ ДУУ Ботго нь эндсэн ингэн тэмээ Борхон толгодыг ганхтал буйлна Боривоо хөштөл алсыг харуулдсаар Босоо салхинд горьдон буйлна Эгшигт хайрцаг тавьсан ээжийн минь Энгэрийн шилбийг тасартал буйлна Ээрэм говьдоо өсгөсөн эзнийхээ Эмээлийн бүүргийг хагартал буйлна Ботго нь эндсэн ингэн тэмээ Борхон толгодыг ганхтал буйлна Үдшийн бүрий шиг хархан нүднээсээ Үйлийн нулимсаа ширгэтэл буйлна Эгшигт хайрцаг тавьсан ээжийн минь Энгэрийн шилбийг тасартал буйлна Ээрэм говьдоо өсгөсөн эзнийхээ Эмээлийн бүүргийг хагартал буйлна Ботго нь эндсэн ингэн тэмээ Борхон толгодыг ганхтал буйлна Шившээн чинэрсэн хөхнөөсөө Шилийн сүүгээ садартал буйлна Эгшигт хайрцаг тавьсан ээжийн минь Энгэрийн шилбийг тас
Hide player controls
Hide resume playing