Би ямар Би, би ямар дэлхийн чинээ бодлоо гээд Газрын дайтай наслах биш Би, би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд Галын хэртэй дүрэлзэх биш Санахын зайд гэрэлтэж Салахын зовлонд унтаръя, байз! Сархадын дайтай эсэн чангараад Согтохын дайтай агсаръя, байз! Би, би ямар энэрэхийн дээдээр энэрлээ гээд Энэ замбуулинг уяраах биш Би, би ямар эргэн эргэн төрлөө гээд Ээжээсээ дахин мэндлэх биш Намайг дагаад өтлөх юм даа Ханиа жаахан аргадъя, байз! Нутгаа танихгүй жаргах бий Харцаа жаахан тогтооё, байз! Би, би ямар үнэн худал хоёрын ард Сүүлчийн цэгийг хатгах биш Би, би ямар үүлтэй нартай ховоод Сүүдэргүйгээр амьдрах биш Аавын хайртай нутагтаа Ардын дуу шиг амьдаръя, байз! Агтны мөртэй Монголдоо Ахиад төрвөл, зол минь тэр!
Hide player controls
Hide resume playing