- Монгол морь яагаад ийм гоё юм бол, аав аа? - Миний хүү моринд хайртай болохоор тийм байхгүй юу. Ааваасаа их л сониучирхан, эрдэнэт хүлгээрээ бахархан ингэж асуух түүнийг Т.Тэмүүн гэдэг. “Монгол нохой чарга” клубийг үүсгэн байгуулагч Х.Түвшинжаргалын хүү тэрбээр хоёр настайдаа морь унаж сурчээ. Адууныхаа дэргэд байж, морь унаж явах л хүлгийн нуруун дээр өсөж яваа Т.Тэмүүнд юу юунаас илүү гоё санагддаг гэнэ. Тэрбээр дөнгөж зургаахан настай мөртлөө цоохор азаргаа унадаг гээд бод доо, мундаг байгаа биз.
Hide player controls
Hide resume playing