Үг. Д.Саманд Ая.Б.Магсаржав Ээжий чанасан цай Цай эрхэмлэхүй ёсон Ойрад Монголчууд цайны өндөр соёлтойг бусад Монголчууд сайн мэднэ. Яруу найрагч Д.Саманд агсны шүлгэнд хөгжмийн зохиолч Б.Магсаржав ая хийж, дуучин С.Жавхлан дуулсан “Ээжийн чанасан цай“ гэдэг дууг даяар Монголчууд бүгд дагаж дуулдаг. Алс холын Халимагт, хажууд буй Өвөр Монголчууд , Хөхнуур Шинжаан, Барга, Буриад хаана Монголчууд байна, тэнд эгшиглэж байдаг дуу. Ая эгшиг, дуулсан дуучнаас шалтгаалан дуу түгэх нь нэг хүчин зүйл мөн.
Hide player controls
Hide resume playing