Цахар монголчуудын дунд “Цахаргүйгээр цэрэг босохгүй, цаазгүйгээр улс босохгүй“ гэдэг зүйр цэцэн үг өргөн яригддаг. Энэ нь Цахар бол хаан ордны шадар хамгаалах цэргээс үүсэл гаралтай гэдгийг ардын аман зохиолын хэлбэрээр уламжлан хадгалсан гэрч юм. Цахар бол Монголын хаант төрийг байгуулахад “Цавчих илдний ир, цархи дуулганы тал“ болж байсан төдийгүй 1368 онд Тогоонтөмөр хаан Дайдү Бээжингээс ухран гарснаас хойших зуу гаруй жилд монголын нэгдлийг дахин биелүүлэх их үйлст зүтгэж, дотоод гадаадын дайсантай “Уулын толгойгоос утаа гаргаж, улсын толгойгоос цус гаргаж“ байлдан тэмцсэн түүхтэй билээ. Манжыг эсэргүүцсэн Лигдэн хааны тэмцэл ялагдсаны дараа түүний үр хойчис тэмцлээ үргэлжлүүлж байсан нь ардын аман зохиолд тусгагдсан байдаг. Жишээлбэл “Манхан шаргын хатирааг нь мянган агт ч г
Hide player controls
Hide resume playing