Myvideo

Guest

Login

УЛЬГЭР БУРЯАД-МОНГОЛ АРАДНИ

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

Бүгд Найрамдах Буриад Улсын үндэсний хүүхэлдэйн «Ульгэр» театрынхан эх хэлнээ цуврал дуу гаргав Тодруулбал, Буриад Улсын «Ульгэр» хүүхэлдэйн театр нь тун удахгуй Монгол Улс руу хийх айлчлан тоглолтдоо хэрхэн бэлтгэл базааж буй болон хэд хэдэн дуугаа хэрхэн дүрсжүүлэн бичүүлсэн тухайгаа Та бүхэнтэй өнгөрсөн гурван сарын туршид хуваалцан өгүүлсэн билээ. Тэгвэл театрын хамт олны хувьд хамгийн сэтгэл догдлуулсан торгон агшин ирж бид та бүхэнд «Буряад монгол арадни» дууныхаа клипийг танилцуулж байна. «Манай тоглолтын ая дуунууд» ба «Эх хэлээ хадгалан хөгжүүлэх», төслүүдийн хүрээнд «Урам зоригийн далай» (6 ) болон «Дууч манжин» (6 ) жүжгийн дуунууд зэрэг долоон дууны дүрсийг бид авч дууслаа. Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд Соелма Дагаевагийн онцолсноор: «Буриад, Монгол ард түмнүүдийн үндэсний уламжлал, өв соёл, бахархлыг шингээсэн бүтээлээ өлгийдөн авч буй «Ульгэр» театрынханд баяр хүргэе. «Эх хэл, өв соёлоо хадгалъя» хэмээх урианы гүн утга агуулга нь энэхүү дуунуудыг сонссон хүн бүрийн сэтгэл зүрхэнд уусан нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна». Шинээр бүтээсэн дууны клипүүдэд Монгол болон Буриадын бахархал болох түүхийн дурсгалт жанжин Д.Сухбаатарын талбай, байгалийн үзэсгэлэнт Тэрэлж, Их Эзэн Богд Чингисийн Цонжинболдог дахь хөшөө, Иволгины дацан, Ацагат дахь «Степной кочевник» (Хээрийн нүүдэлчин) угсаатны цогцолбор, мэдээжийн хэрэг бидний шүтээн болсон ариун тунгалаг Байгал нуурыг буулгасан юм. Энэхүү төслийн уран сайхны удирдаач, Бүгд Найрамдах Буриад улсын үндэсний хүүхэлдэйн «Ульгэр» хүүхэлдэйн театрын найруулагч, ОХУ-ын Буриад улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Эрдэни Жалцановын өгүүлснээр: «Буряад монгол арадни» дууг өнөөгийн ахмад үеийнхнийг илэрхийлж буй Далай өвгөн дуулдаг (Арсалан Бидагаров ба Ариунзул Лхашидням нар) Ухаант өвгөн өөрийн үр сад, хойч үеийнхнийхээ алсын ирээдүйд санаа чилэн тэднийг өнө эртний өв уламжлал, ёс заншил, түүх соёл, эх хэлээ авч үлдээсэй гэсэндээ бүхнээ зориулахыг хичээдэг. Түүний энэ тухай сэтгэлийн санаашрал, гүн бодролын хариуг та бүхэн «Долоон Өнгийн солонго» дуунаас тольдоорой». Бидний энэхүү уран бүтээлийн нэгэн эд эс болон оролцсон хэн хүнд гүнээ талархаж буйгаа үүгээр илэрхийлж байна. Та бүхэн таалан хүлээн авна уу. Дууны зохиогч: Эрдэни Жалцанов Хөгжмийн зохиолч: Сарантуя Жалцанова-Дмитриева Хөгжмийн найруулга: Павел Карелов Дүрс бичлэг, эвлүүлгийг: Баир Батуев Дууг дуулсан: Арсалан Бидагаров, Ариунзул Лхашидням

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later