АМИН СЭТГЭЛ Үг, ая: Н.Даваасүрэн Дуучин Н.Энх-Амгалан 1. Хаврын шувуудыг ирэх тоолонгоор Хайртай аавыгаа санах юм даа Тэлмэн бүстийн цэнхэр нуурууд нь Тэнүүн аавыгаа хайрлаарай гэх шиг Дахилт: Бодлоос гарахгүй хоёр эрдэнэ минь Хатуу орчлонг зөөллөөд байна Сэтгэлээс алдрахгүй хоёр энхрий минь Сөрүү орчлонг уясаах юм даа 2. Намрын шувуудыг буцах тоолонгоор Насжуу ээжийгээ санах юм даа Идэр тэгшийн гол нь мяралзаад Энхрий ээжийгээ хайрлаарай гэх шиг Дахилт: Бодлоос гарахгүй хоёр эрдэнэ минь Хатуу орчлонг зөөллөөд байна Сэтгэлээс алдрахгүй хоёр энхрий минь Сөрүү орчлонг уясаах юм даа 3. Амар сайхандаа жаргадаг үлгэр шиг Ачлалт Аав л ээжий хоёрыгоо Ашдын ерөөлтэй энэхэн орчлон Амин сэтгэлдээ хайрлаарай гэх шиг Дахилт: Бодлоос гарахгүй хоёр эрдэнэ минь Хатуу орчлонг зөөллөөд байна Сэтгэлээс алдрахгүй хоёр энхрий минь Сөрүү орчлонг уясаах юм даа Оригинал:
Hide player controls
Hide resume playing