Үг: Б.Пүрэвсүх /Танхай Ерөөлч/ Ая: Н.Ариука /“Эгшиг“ Records/ Зориод ирж золгоорой Зон олон нь хүлээн сууна аа Зочилж нэг саатаарай Зоргоороо жаргаад мордоорой Дахилт: Хадгаа дэлгээд ерөөгөөд Хаа ч явсан таныг уринаа Хултай айргаа сөгнөөд Хуурын эгшгэнд найрлан жарганаа Зүтгээд нэг л ирээрэй Зүлгэн дээр гэрээ барина аа Таван тансагаар дайлж цайлна аа Тааваараа жаргаад мордоорой Дахилт: Манай нутгаар зочлоорой Малчны өргөөнд саатаарай Шинийн найманд морилоорой Шимийн идээгээр дайлнаа, хө
Hide player controls
Hide resume playing