Шүлэг:Д.Норов Хөгжим: Д.Баттөмөр Дуучин: МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам Сарны туяанд цэцэг ургана Салхины сэвшээнд үлгэр урсана Саруул хар нүдийг чинь санана Салалтгүй хамтдаа суугаасай Дахилт: Дорнын цагаан саран Шөнөжин дуулж хононо Дотно янаг хүүтэйгээ Насаараа цэнгэж суумаар аа Сарнайн дэлбээнд шүүдэр унана Цагаан гэгээнд Хэрлэн урсана Сайхан бор царайг чинь бодно Цаглашгүй мөнхдөө жаргаасай Дахилт: Дорнын цагаан саран ... Зандны үнэрт салхи нь сэвшинэ Хэрлэнгийн шугуйд болжмор зүүдэлнэ Зөөлхөн ээл зангийг чинь хүснэ Хэмжээлшгүй ихээр л хайрлаасай Дахилт: Дорнын цагаан саран Оригинал:
Hide player controls
Hide resume playing