Хүнлэг сайхан сэтгэлээ хүн зоноороо дэлгээд Хүслийг урин дуудах миний төрсөн нутгаа Хүрээд очих хүүгээ ээжийн хайраар тосдог Хөрстөд ганцхан шүтээн миний унасан газраа Дх:Зүүдлээд санах нутагтаа Зүслээд очиход ээжийн энэрэлтэй Зөндөө холоос ч эх нутагтаа Зориод ирэхэд аавын нөмөртэй Дэнж голын хөвөөнөө айл хотлоороо найрлаад Дээдсийн шаргал судар миний төрсөн нутгаа Давхиад ирэх хүүгээ аавын сэтгэлээр угтдаг Даянд ганцхан рашаан миний ундалсан усаа Өглөг арвин талаа мал сүргээрээ чимээд Өнөд буянаа дэлгэсэн миний төрсөн нутгаа Өсөн торних үрсээ өөдөө ивээж түшдэг Өндөр тэнгэрийн ивээл миний жаргалын орон Оригинал:
Hide player controls
Hide resume playing