“Сэвтээ нь үгүй сэтгэл“ СГЗ Д.Цэдэвийн үг, АЖ,Төрийн хошой соёрхолт Н. Жанцанноровын ая Дуучин МУСТА Х.Батмэнд Цэн цэнгийн зэллээ шиг өнгөрөх Цаг цагийн урсгалд нь болвол доо хө Сэргэлэн цовоо чамайгаа гэсэн Сэтгэлийн толь нь сэвтээ нь үгүй ээ Хөсөг хөсгийн хөврөө шиг өнгөрөх Хоног хоногийн урсгалд нь болвол доо хө Эелдэг даруу чамайгаа гэсэн Итгэлийн сүлд нь элээ нь үгүй ээ Хун хунгийн цуваа шиг өнгөрөх Сар сарын урсгалд нь болвол доо хө Ялдам дөлгөөн чамайгаа гэсэн Янагийн нар нь хиртээ нь үгүй ээ Жин жингийн жигдрээ шиг өнгөрөх Жил жилийн урсгалд нь болвол доо хө Хайлган цайлган чамайгаа гэсэн Халамжийн илч нь хариа нь үгүй ээ
Hide player controls
Hide resume playing