Талын Монгол Айл Дууны Үг Ботго нь гунганах сүргийн дэргэдээс Гэгээ татан наран ургана Таанын амтат цайгаа дээжлээд Талын монгол айл өглөөг угтана Дахилт: Зээр хулан ч үргэмгүй аниргүйн дунд Талын монгол айл нь тайван амгалан Янзага нь нойрмоглох үдийн халуунаар Ээзгий ширгээж хүүгээ хүлээнэ Ааруул сэрвээж ачдаа ноогоод Алсын ууланд цацлаа өргөнө Дахилт: Саран хоноглох нутгийн хоймроос Буянт сүрэг идээшин хөтөлнө Шөнийн одтой ханьсан шивнээд Ширгийн зөөлөнд морио аргамжина Оригинал:
Hide player controls
Hide resume playing