40 настай , ганц бие, дүрэм зөрчсөн хэн бүхэнтэй хатуу харьцдаг замын цагдаа, “найраагүй“ хочит Намсрай туршилтын бай болно. Түүний амьдралд, зүүдэнд ч оромгүй, итгэмээргүй үйл явдал тулгарна. Энэ нь юу вэ гэвэл туршилтаар түүний ирээдүй 60 нас(Дэмбээ), өнгөрсөн 20 нас нь(Сэмбээ) гэх жижиг гарын хоёр хулгайчийн биеэр дамжиж ирэх болно.Тэд өөрийнхөө 40 настай амьдралыг өөрчлөхөөр иржээ. Тэдний хэн нэгнийх нь хийсэн үйлдэл нөгөө хоёрт нь нөлөөлж ажил амьдралыг нь орвонгоор нь эргүүлж, олон олон хөгтэй хөгжилтэй үйл явдалтай учрах болно. Тэд амьдралаа аварч чадах болов уу?
Hide player controls
Hide resume playing