Дархан хотын 60 жилийн ойд зориулав. Үг,ая СГЗ М. Хунлиуз ӨНӨ МӨНХИЙН ГЭРЭЛТ ӨРГӨӨ Үйлс бүтээлд урин дуудсан Үндэстэн ястан хуран чуулсан Талын монголын тансаг өргөө Та бидний жаргалын өлгий Хараа сунган хаяа тэлсэн Хан хорвоод нэр нь дуурссан Эвсэг түмэн тэнүүн жаргалтай Эрдмийн ундрага, оюуны охь миний Дархан Өргөө харш нь тэнгэр мөрлөсөн Өнийн хүсэл нь сансарт өртөөлсөн Өнөр бүлийн халуун сэтгэлтэй Өөдлөн дэвжих амин заяатай Хараа сунган хаяа тэлсэн Хан хорвоод нэр нь дуурссан Эвсэг түмэн тэнүүн жаргалтай Эрдмийн ундрага, оюуны охь миний Дархан Улс гэрийнхээ тооныг тулалцсан Урагшлах хөгжлийн жолоог атгалцсан Өр зүрхэнд амилан ургасан Өнө мөнхийн гэрэлт өргөө Хараа сунган хаяа тэлсэн Хан хорвоод нэр нь дуурссан Эвсэг түмэн тэнүүн жаргалтай Эрдмийн ундрага, оюуны охь миний Дархан Оригинал:
Hide player controls
Hide resume playing