Номин Цэнхэр Зандан Хүрэний удамтай Норов Хүрэн Хонгор Зээрдийн угшилтай Элбэг Хээрийн гайхам хурдыг дуйраасан Идэр Хээрийн үр хойчийг залгасан Наран гийвэл тэнгэрийн адил зүстэй Найман зовихист алсын бараа ширтсэн Навчин хөөрхөн чих юугаан солибуулан Нарийн урт л хүзүү юугаан дуухайлган Эрдэнийн дээд л толгой юугаан өргөн Эвтэт цагаан шүд юугаан яралзуулан Эзэн хүнээ харан харан эвшээдэг Ижил сүргээ хайн хайн үүрсдэг Дөрвөлжин зоонд нь хүч тэнхэл хуралдсан Дөрвөн чац нь хурдан шандсаар цогцолсон Холын холд л цуцал үгүй гүймээр Хурдан шинж төгөс төгөлдөр бүрдсэн Настан бууралд зүйл бүрээр магтагдсан Нутгийн айлууд зураг хөргийг нь хадгалсан Ийм хурдан унага гал шард л төрдөг юм Тийм хурдан хүлэг гал шард л бдг юм
Hide player controls
Hide resume playing