Үг: Аюуш Борхүү МУСТА Ая:Бадей Хуатбек МУСТА Огторгуйд анавчих түмэн оддыг Тоолж эс чадна би, Орчлонгийн гайхамшигт эрээн мярааныг Харж эс чадна би. Газрын бартаа саадыг Таягаараа зөвхөн мэдрэнэ Танил дотны хүмүүсийг Дуугаар нь би танин аа. Ургах, шингэх нарны хооронд Мөнхийн харанхуйд тэмтэрч явна би, Унтах сэрэх зүүдэндээ харин Орчлонгийн гайхамшгийг харж бахдан би. Дахилт нь: Сэтгэлийн гунигийг минь ариусгасан Сайхан ханыхаа хайранд талархъя би, Учрах болгондоо дэм өгсөн Урам хайрласан хүмүүсдээ баярлалаа. Дахилт нь: Оригинал:
Hide player controls
Hide resume playing