Myvideo

Guest

Login

Монгол Тулгатны 100 дуу - Нютаг (1)

Uploaded By: Myvideo
211 views
0
0 votes
0

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ДУУЧИН ДОНДОГНЯМЫН БЯМБАЖАВЫН НАМТАР Дондогнямын Бямбажавын ээж Дашнямын Оюунхүү нь Буриадын Дульдергинскийн районоос 1953 онд Хэнтий аймгийн Дадал сумын эзэн Богд Чингисийн нутагт ирж суурьшин амьдарсан. Түүний хүү Бодонгууд овгийн Дондогнямын Бямбажав нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Халх. Эхнэр 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг. Д.Бямбажав нь 1980-1990 онд Дорнод аймгийн ерөнхий боловсролын 2-р дунд сургууль, 1988-1991 онд Төмөр замын техник мэргэжлийн сургуулийг мужааны 3-р зэрэгтэй төгссөн, 1994-1998 онд Соёл Урлагийн Их сургуулийн дуулаачийн мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр төгссөн. Д.Бямбажав нь 1992 оноос Дуурь Бүжгийн Эрдмийн театрт дуучин, 2001 оноос Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгад гоцлол дуучин, 2007 оноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооны гишүүн байгууллага, “Бямбажав сан”-гийн тэргүүн, 2012-2019 онд төмөр замын Дуу бүжгийн чуулгын даргаар ажилласан. 2019 оноос Барилга угсралтын ангид мастер, 2021 оноос суудлын вагон депод дотоод тоноглолын мужаанаар ажиллаж байна. Д.Бямбажав нь ажиллах хугацаандаа 2002-2007 онд “Учиртай гурван толгой” Юүндэнгийн дүр, 2002-2007 онд “Сүнжидмаа” дуулалт жүжигт Навааны дүр, 2002-2007 онд “Ламбугайн нулимс” жүжгийн дуурьт Лодонгийн дүрүүдийг тус тус бүтээсэн. Д.Бямбажав нь ажиллах хугацаандаа 2005 онд анхны бие даасан тоглолт болох “Мөнхийн залуу хайр”, 2006 оны 06-р сард хоёр дахь бие даасан тоглолт “Даанч дэндүү нутаг”, 2006 оны 10-р сард гурав дахь бие даасан тоглолт “Монголын сайхан орон”, 2007 оны 05-р сард давтан тоглолт “Монголын сайхан орон” зэрэг уран бүтээлийг амжилттай тоглон ард түмэндээ хүргэсээр байна. Д.Бямбажав нь 1999 онд Б.Шаравын нэрэмжит Ари романс дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаанаас 3-р байр, 2000 онд Оросын Холбооны улсын ардын жүжигчин Линховейны нэрэмжит Олон улсын уралдаанд 3-р байр, 2000 онд Театр чуулгуудын мэргэжлийн дуулаачдын улсын уралдаан, Гран-При шагнал, 2007 онд Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн Чингисийн одон, 2008 онд Эрхүү хотноо зохион байгуулагдсан Буриадын Алтаргана наадамд оролцон тэргүүн байр эзлэж Алтан дипломоор шагнуулсан. 2021 онд МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Д.Бямбажав

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later