Үг , Ая Б. Лувсанравдан Хайрын дурсамж Томоогүй балчир насанд минь надтай хамт Тоглож наадан дуулж өсчихөөд Торомгор нүдийг чинь харж сэтгэл догдлоод Тогтохоо больсон яг л тэр үед Хаашаа ч юм бэ танайх нүүгээд явчихсан Хайр минь эзгүйрч сэтгэл гуниглахад Зугаатай байсан зуны сайхан өдрүүд Зэврүүн салхитай жиндүү болчихсон Одоо хэрнэ чамайгаа би хаяахан санадаг Од шиг бужигнах олон дундаас Олоод уулзахсан гээд хайдаг Гэнэн бага насанд минь надтай хамт Гитар тоглон дуулж өсчихөөд Намрын шувууд шиг нүүгээд явсандаа Нууцхан хайрласан яг л тэр үед Зүүдээ манасан шөнүүд зүрхээ чагнасан өдрүүд Зуун жил шиг гунигтай санагдсан ч Дуутай хууртай амьдралын сайхан өдрүүд Дурлал хайрыг минь аялгуу болгосон Одоо хэрнэ чамайгаа би хаяахан санадаг Од шиг бужигнах олон дундаас Олоод уулзахсан гээд хайдаг Оригинал:
Hide player controls
Hide resume playing