Myvideo

Guest

Login

Д. Найдандорж - Яг л чи минь

Uploaded By: Myvideo
277 views
0
0 votes
0

Үг. Х. Энхтайван Хурандаа Ая. Б. Лувсанравдан Хурандаа Цагаахан талыг чимэглэх яргуй шиг Цайдам хөндийг уяраах сэвшээ шиг Гэгээн совинд итгэл төрүүлж Гэнэн сэтгэлийг урин дуудсан Дх: Яг л чи минь хавар шиг яруухан билээ Яг л чи минь хавар шиг яруухан уянгалаг билээ Зуун өнгөөр хуарлах цэцэгс шиг Зуурхан орсон хурын солонго шиг Зүрх сэтгэлийг уяраан догдлуулж Зүүдний ертөнцөд хөтлөн дагуулсан Дх: ... Уулсаа даван ганганах шувууд шиг Уудам амьдралд хамтдаа дуулах шиг Хүний орчлонгийн жамыг ойлгуулж Хүсэл сэтгэлд минь хайр оргилуулсан Дх: ... Аясаар будрах цасан ширхэг шиг Анир чимээгүй орчлонд хоёулхнаа шиг Саруул ухааны мэлмийг нээж Сайхан хайрын жаргал бэлэглэсэн Яг л чи минь өвөл шиг ялгуухан билээ Яг л чи минь өвөл шиг ялгуухан цайлган билээ Яг л чи минь хайр шиг халуухан билээ Яг л чи минь амьдрал шиг аялгуухан нандин билээ Оригинал:

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later