Монголын хөгжлийн, “нийгмийн толь“ ч гэж хэлж болох Нарантуул ОУХТ дээр “Эв Монгол“ хөдөлгөөний залуус 2014-11-24 ний өдөр Эвийн төлөө, Төрийн дууллыг ард иргэдтэй хамт дуулцгаалаа. Тус төвөөр үйлчлүүлэгчид, худалдаачид өглөөний жаврыг үл хайхран, саатан зогсч Төрийн дууллаа хүндэтгэн дуулсан юм. Эв Монгол хөдөлгөөний санаачлагыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Гонгорын Хайдав, дуучин Ж.Чингис, Sweetymotion хамтлагийн дуучин СТА Э.Ганболор, дуучин Ч.Цэлмүүн нар дэмжиж дуулсан, мөн Монгол Улсын Морин хуурын чуулгын гоцлол морин хуурч Н.Жигжиддорж Төрийн дууллыг морин хуурын аялгуугаар эхлүүлжээ. Шүлгийг: Цэндийн Дамдинсүрэн Хөгжмийг: Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж Монгол Улсын т&
Hide player controls
Hide resume playing