Өлмий доор минь уйлан гишгэгдэх Бээрсэн шаргал навчсын тухай Өндөр тэнгэрээс буух цагаахан цасны тухай Өргөн талаар дүүлэх цантсан морьдын тухай Цонхны цаана хотын гудамжаар Болзоондоо яарсан залуусын тухай Цардмал замаар гүйх танихгүй хүний тухай Цайран гялалзан гэрэлтэх гэгээт гэрлийн тухай Би дуулах дуртай, дуулах дуртай би Өнгө нь цагаан ээжийн минь сэтгэл шиг болохоор Өвлийн тухай дуулах би Өвлийн тухай дуулах дуртай Бүлээн зөөлөн салхиа үгүйлдэг ч гэлээ Өвлийн тухай дуулах би Өвлийн тухай дуулах дуртай Бүтэн сарны бүдэгхэн хүрээг тойрсон Бүжин цагаан өвлийн аниргүйд дуртай Хайраар гоёсон залуу насандаа Халуухан дурлалдаа шатаж явахад Жавартай үдшээр гарыг чинь дулаацуулж Жаргал цэнгэлээр бялхасан тэр шинэ жилийн тухай Оригинал
Hide player controls
Hide resume playing