САЙХАН ХАНЬ МИНЬ Хонгор багахан хорьхон насандаа Хайрын галыг асааж танилцаад Итгэл сэтгэлээр ханьсан жаргасан Энхрий үрсийн минь элбэрэлт ээжий Хань минь наашаа суу Хайрлан хайрлан ярих л гэсэн юм аа Амраг минь наашаа суу Аргадан аргадан хэлэх л гэсэн юм аа Гунхсан сайхан гучхан насандаа Голомтын шүтээн болж хүндлэгдээд Үрийн бүүвэйн заяа тэгшилсэн Өргөө гэрийн минь амин түшиг Хань минь наашаа суу Хайрлан хайрлан ярих л гэсэн юм аа Амраг минь наашаа суу Аргадан аргадан хэлэх л гэсэн юм аа Түвшин дөлгөөн дөчхөн насандаа Тавилан жамын учгийг зангидаад Дээдсийн удмын бүлийг нэмсэн Дэвжих насны минь алтан багана Хань минь наашаа суу Хайрлан хайрлан ярих л гэсэн юм аа Амраг минь наашаа суу Аргадан аргадан хэлэх л гэсэн юм аа Ач зээгээ дэрвэхэд баясан нялхардаг Аашны сайханд нь орчлон гэрэлтээд Тэгш дүүрэн хүслийг дэвжээсэн Тэнгэр сүлд минь галын сахиус Хань минь наашаа суу Хайрлан хайрлан ярих л гэсэн юм аа Амраг минь наашаа суу Аргадан аргадан хэлэх л гэсэн юм аа Оригинал:
Hide player controls
Hide resume playing