Хөгжмийг Б.Нарантуяа Шүлгийг С.Оюунчимэг “Аашилж аргадах хань минь“ Зөөлнийг энэрэх юмдаа хорвоо Зөрүүдийг элбэх юмдаа орчлон Зөвлөн суухад түшигтэй Зүрхний гэрэл амраг минь Ааширхах ч юмдаа чамдаа би Аргадах ч юмдаа намайгаа чи Зөрөөгүй атлаа учраагүй бол яана Зөнгөөрөө мэдэрч жаргаагүй бол яана Хадыг ч хайрах юмдаа хорвоо Хатууг ч эмтлэх юмдаа орчлон Ханилан суухад түшигтэй Ханийн тэнгэр амраг минь Ааширхах ч юмдаа чамдаа би Аргадах ч юмдаа намайгаа чи Зөрөөгүй атлаа учраагүй бол яана Зөнгөөрөө мэдэрч жаргаагүй бол яана Дутууг ч давах л юмдаа хорвоо Дуулахыг ч сонсох юмдаа орчлон Дурсан суухад уяралтай Дурлан хайлсан хань минь дээ Ааширхах ч юмдаа чамдаа би Аргадах ч юмдаа намайгаа чи Зөрөөгүй атлаа учраагүй бол яана Зөнгөөрөө мэдэрч жаргаагүй бол яана Оригинал:
Hide player controls
Hide resume playing