Үг: Н.Насан Ая: Б.Өлзиймөрөн Зүрхэн тамга Хайрлана дурлана гэсэн үгийг чинь ай хө Харсан болгонд хэлдэггүй шүү дээ хонгор минь Чин үнэнээсээ уудлаагүй юм бол ай хө Чинийх байж чадахгүй шүү дээ амраг минь дээ Санана бодно гэсэн үгийг чинь ай хө Сайхан болгонд ярьдаггүй шүү дээ хонгор минь Цээжний гүнээсээ учирлаагүй юм бол ай хө Цэнгэл эдлүүлж чадахгүй шүү дээ амраг минь дээ ДХ: Зүрхнийхээ гүнд тамгалаад явая даа энэ л үгийгээ Зүйрлэшгүй хайрандаа хадгалаад ханьсая элээх насандаа Ай ай ай хө амраг минь дээ Учирна ханьсана гэсэн үгийг чинь ай хө Уулзсан болгонд хэлдэггүй шүү дээ хонгор минь Ухааны гүнээсээ ургуулаагүй юм бол ай хө Удаан жаргааж чадахгүй шүү дээ амраг минь дээ
Hide player controls
Hide resume playing