Зүүн тархины дуу Хотын гудамж яг л байдгаараа Урсах амьдарлыг харан дүнхийнээ Хонгор чи минь яг тэр хэвээрээ Урд замын гарцаа харан хүлээнээ Зам нийлээгүй хайр дурлал минь Хуучин пянзанд минь үүрд шингээстэй Ярьж амжаагүй тэр дурсамж минь Тоостой гитартай минь хамт үлдсэн Чи миний зүрхэнд алдсан цаг хугацаа Зүүд нойронд минь эгшиглэх аялгуу Чиний дүр сэтгэлд хоногшсон дурсамж Зүүн тархинд минь хөглөгдөх нэгэн дуу Чи миний тархинд хадгалсан зураг Зөн совин минь чамайг ер мартаагүй Адислаж амжаагүй бидний дурлал Зөв буруу гэдгээ ч мэдэж чадаагүй – чи явсан Харах цонхны цаадах бороо нь орсоор Дуртай дууг минь бодолд эгшиглүүлнээ Хар коофийны минь амт гашуун оргиод Дурлал хайрыг минь надад мэдрүүлнээ ... Хэлээгүй хоцорсон үгээ Бодолдоо би үүрд үлдээсэн Мэдээгүй салсан энэ түүх минь Хувь заяа, төөрөг юм байлгүй дээ – чи явсан ... Дх: 1 – Чи явсан Оригинал:
Hide player controls
Hide resume playing